 "Чадахгүй л гэж бодож байвал та юу ч хийж бүтээж чадахгүй" Madeleine Albright (1937-)
Америкийн хамгийн анхны эмэгтэй ерөнхий сайд Маделин Албрайт 1937 онд Чехд төрсөн.Эр хүний эхнэр, гурван хүүхдийн эхийн хувьд гэрийн ажил, хичээл сургуулиа зэрэгцүүлэн байж, 13 жилийн хугацаанд олон улсын харилцаа судлалын доктор хамгаалав. Ингээд гучин есөн насандаа төрийн албанд ажиллах болсон түүнд, нөхөр нь гэнэт салах хүслээ хэлсэн байна. Тавин зургаан насандаа олон улсын холбооны элчин сайдаар томилогджээ. Жаран насандаа ерөнхий сайдын суудалд суусан анхны эмэгтэй болсон тэрээр англи хэл, чех хэл бол мэдээж, түүнээс гадна франц хэл, орос хэл, польш хэлийг гаргууд сайн эзэмшсэн учир төрийн ажлыг чадварлаг гүйцэтгэж байлаа. Алба хаших хугацаандаа Хойд Солонгосын удирдагч Ким Чен Иртэй уулзалт хийж, Хойд Солонгос болон Америкийн харилцааг сайжруулахад хүчин зүтгэв.
30 настай Маделин Албрайт бүгд оройтсон гэх тэр үед шинэ гараагаа эхлэв
Дөчин таван насандаа нөхрөөсөө салсан Маделин Албрайт
17 жилийн турш гэрийн эзэгтэйн амьдралаар амьдарч ирсэн тэр нилээн оройтож, ажлаа эхэлсэн ба Америкийн ерөнхий сайд болжээ. Жүжиг мэт боловч бодит амьдрал байсан юм.
Энэ бодит амьдралын гол дүр бол Маделин Албрайт. Түүнийг Чехэд байхад гадаад харилцааны ажилтан байсан аав нь социалист нийгмийн өөрчлөлтийн үе эхлэж, гадаад харилцааны ажилтан байсан аавыгаа дагаж, Америк руу түр гарч амьдрах болсон байна. Угийн сайхан зантай, шулуун шударга эмэгтэй байсан боловч, эрчүүдийн сэтгэл татсан сайхан зүс царай гэхээр юм байсангүй. Гэтэл түүнд хувь тавилангийн хайр ирэх нь тэр. Тэр нь хэвлэл мэдээллийн газрын эзэн, нэртэй хүний хүү байв.Тэрээр түүнтэй гэрлэнэ гэж амлав.
Гэвч ахлах сургуульд байхаасаа дотуур хувцасны дэлгүүрт илүү цагийн ажил хийж амьдарч байгаа түүнд, нэр алдартай хүний хүүтэй гэрлэнэ гэдэг санасныг бодвол хавьгүй хэцүү даваа байлаа. Аз болоход нөхөр болох хүн нь гэр бүлийнхнийхээ эсэргүүцэлтэй тэмцэн байж, амласныхаа дагуу түүнтэй гэрлэжээ. Хайртай хүнтэйгээ хамт амьдрана гэдгээр л хангалттай аз жаргалтай байсан тэр сэтгүүлч болох гэсэн мөрөөдлөө ч орхив. Гэвч угийн сурах сонирхолтой тэр, сурах гэсэн чин эрмэлзлээ орхисонгүй. Тэрээр үргэжилсэн жирэмслэлт, хүүхэд төрүүлж өсгөх ажилдаа ядарч, цөхөрч байсан ч эцэстээ хүртэл тэмцэж хичээж байсны үр дүнд, олон улсын харилцаа судлалаар докторын зэрэг хамгаалав.
Арван гурван жилийн турш, ядарч зовж олсон докторын зэрэг нь түүнд бага багаар амьдрал юу болохыг зааж өгөх шиг болов. Ингэж зэрэг хамгаалсан тэр нас явлаа гэж санаа зовсонгүй, дээд танхимын хурлын гишүүний нарийн бичгээр ажилд орсноор төрийн албанд ажиллах гараагаа эхэллээ. Энэ үеэс түүний жинхэнэ амьдрал эхлэх нь тэр.
 Гэвч харамсалтай нь түүний бага хэмжээний аз завшаан агшин зуур тарж бутрах шиг боллоо. Хорин жилийн турш итгэж найдаж, хайрласан нөхөр нь гэнэт салахаа мэдэгджээ. Тэрээр нөхрийгөө муу өвчин тусаад, санаа зовж, надад худлаа хэлж салах гэж байна хэмээн бодож л дээ. Тэр хэмжээгээр тулгарсан бодит байдлыг ойлгож, хүлээж авахад хэцүү байлаа. Гунигт явдал боловч яах аргагүй, нөхрийнх нь үйл хөдлөл, үг ярианаас хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байсангүй. Нөхөр нь шинээр эхэлсэн хайраа даган алслан одов. Ингэж дөчин таван насандаа ганц бие өрх толгойлсон, эмэгтэй болж хувирах нь тэр.
Нийгмийн амьдралд орж, хүний зэрэгтэй ажил хийж үзээгүй байгаа түүнд энэ бодит явдал үнэхээр харгис хатуу санагдаж байв. Уйтгар гуниг, уур хилэнгээс болж, түүний амьдрал дөчин таван насанд нь хэзээ ч урагш ахихгүй мэт хүнд хэцүү байдалд оржээ. Гэвч тэр зоригтойгоор урагшаа чиглэн алхаж, зовж эхлүүлсэн жинхэнэ амьдралаа эцэст нь хүртэл хамгаалж чадсан юм.
Гэнэт хэдхэн жилийн дотор түүний амьдралд илбэ шид бий болов уу? Илбэ шидийг гаргасан хүн бол яах аргагүй тэр эмэгтэй өөрөө байсан юм. Тэгвэл тэр ямар илбэ шид хэрэглэсэн юм бол оо. Тэр илбэ шидийн нууцыг та мэдэж чадвал та ч бас гучин насныхаа босгыг давахдаа өөрийн жинхэнэ амьдралтайгаа учран золгоход дөхөм болох болов уу.
Хүмүүсийн оройтсон гэж бодох тэр агшинд бүхнийг шинээр эхлэв
Хүүхэд төрүүлсэн тэр цагаасаа эхлэн шинээр сурч эхлэнэ гэхэд дэндүү оройтжээ гэж боддог эмэгтэйчүүд олон байдаг. Тэр эмэгтэйчүүд өөрсдийгөө байнга бусадтай харьцуулан, өөрийгөө оройтсон хэмээн дүгнэж, хүсэл мөрөөдлөө зөнд нь хаяж орхидог байна. Тэд ингэж хэлэх дуртай.
|