ASU.mn ASUinfo.mn ASUbi.mn ASUoffice.mn
Нүүр Бизнес Улс төр, засаг төр Хууль зүй Эдийн засаг Түүх, нийгэм Хүмүүс & Амьдрал Номын ертөнц
 
Холбоос:  Нүүр » Хүмүүс ба амьдрал » Суутнуудын түүх » Суут сэтгэгчид, бичгийн их хүмүүс, соён гэгээрүүлэгчдийн түүх
Хайлт:
 
Эх сурвалж
Эмэгтэй хүний жинхэнэ амьдрал 30 насанд эхэлдэг.
Эрхэм харилцагч танаа


Хамтран ажиллах тухай

Оюуныг дээдлэгч, баялгийг бүтээгч эрхэмсэг хүмүүн таныг бид дараах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна.

- Монгол улсынхаа иргэдийг соён
   гэгээрүүлэх
- Оюунлаг бүтээлч хүмүүсийг
   олон нийтэд таниулах
- Тунгалаг төрийг бий болгох
- Бизнесийн таатай орчныг
   бүрдүүлэх
- Хүмүүнлэг ардчилсан нийгмийг
   цогцлоох

Оюунлаг ирээдүйг хамтдаа
бүтээцгээе!

Хүндэтгэсэн: "АСУ Системс" ХХК

ДЕТЕКТИВ ЗОХИОЛЫН ХАТАН ХААН АГАТА КРИСТИ
2010.11.04
"Зоригтойгоор салъя гэж шийдсэний дараа миний сэтгэл дахин, сэвтэж шархлаагүй. Шинээр эхэлсэн хайр маань детектив зохиолчийн нуугдмал авъяас чадварыг сэрээсэн" Agatha Mary Clarissa Christie (1890-1976)
 
Английн эмэгтэй, детектив зохиолч Агата Кристи. 1890 онд Англид мэндэлжээ. Сайн ээж, сайн эхнэр байхыг мөрөөддөг байсан Агата Кристи нь Дэлхийн нэгдүгээр дайны дунд үед цэргийн онгоцны нисгэгч нөхрийгөө дагаж, дайны талбарт улаан загалмайн нийгэмлэгийн сувилагчаар ажиллав. Гучин зургаан насанд нь итгэж байсан нөхөр нь өөр амрагтай болж, тэрээр гучин долоон насандаа нөхрөөсөө салжээ. Хүн хирдхийн цочмоор детектив зохиол бичдэг ч өөрөө даруу, бүрэг бүсгүй байв. Сэтгэлийн шаналалаа мартах гэж аялалд явахдаа хувь заяаны ханьтайгаа учирчээ. Сайхан хайрын ачаар авъяас билэг нь улам тодрон, дэлхийн хэмжээний олон олон алдартай зохиол бичин гаргалаа.
 
30 настай Агата Кристи хад чулууг ч хуваах шийдэмгий байв.
Эцэс төгсгөлгүй үргэлжлэх оньсого мэт учир битүүлэг хүн амины хэргийг бичиж, детектив зохиолын салбарт хатан хаан болон олны өмнө гарч ирсэн Агата Кристигийн тухай та нэг биш удаа сонсож байсан биз ээ. Детектив зохиолын хатан хаан маань 50 жилийн хугацаанд 80 орчим зохиолыг бичиж туурвижээ.Зохиол бүрт дүрслэгдсэн аймшигт аллагын хэргүүд өөр өөр байхаар барахгүй хирдхийн цочиж гайхмаар байв.Тиймээс ч хүмүүс түүний зан чанарыг юуны түрүүнд харгис хатуу байх хэмээн бодоход хүрнэ.
 
Гэтэл тэр эмэгтэй бодсоноос тэс өөр байсан агаад харин ч дөлгөөхөн дуу цөөтэй, бүрэг ичимхий нэгэн байжээ.Түүний дуртай зүйлээс харвал, хашааны цэцэрлэгээ тэгшлэн засах, гэр орноо гоёж чимэх туйлын дуртай нэгэн байв. Аз жаргалтай гэр бүлийг хүсэн мөрөөдөж байсан тэрээр хорин дөрвөн насандаа цэргийн онгоцны нисгэгч залуутай гэр бүл болсон байна. Тэгээд Дэлхийн нэгдүгээр дайн болох үед дайнд мордох болсон нөхрөө дагаж, улаан загалмайн сувилагчаар ажиллахаар болжээ. Нөхөртөө чин үнэнч хайртайдаа бас итгэдэг болохоор бууны сум мөндөр мэт асгарах дайны талбар луу зориглон явахаар сэтгэл шулуудсан нь энэ. Хэрэв тийм биш бол дайны талбар руу зорино гэдэг бэрх шүү дээ.
 
Тэр үеэс эхлэн сувилагчаар ажиллаж, бас энэ л үед хорт бодисны талаар мэдлэг хуримтлуулж эхлэв. Хожмын өдөр хорны талаарх түүний бүх талын өргөн мэдлэг нь илүү харгис хэрцгий аллагын төлөвлөгөөний гол үндэс суурь болж өгчээ. Хорны талаар мэдлэгтэй байснаас ч болсон уу нэг өдөр санаандгүй эгчтэйгээ юм ярьж суугаад, мөрийцөхөд хүрчээ. Гэмт хэрэгтнийг нь тааж мэдэх аргагүй, тийм детектив зохиол бичих боломжтой эсэх тухай мөрий тавьж, түүний дагуу бичигдсэн детектив зохиол нь "Хуучин байшин дахь үхэл" юм.
 
"Хуучин байшин дахь үхэл" зохиолоо барьж, нилээд хэдэн хэвлэлийн газрын хаалгыг татсан боловч нааштай хариу сонссонгүй. Ингээд гучин нас хүрсэн жилээ арай гэж зохиолоо хэвлүүлсэн бөгөөд зохиол нь хэвлэгдэж гармагцаа олны анхаарлыг татаж, түүний нэрийг дэлхийд таниулж эхэлжээ. Ингэж тэр детектив зохиолын ертөнцөд орж, түүний өөрийнх нь хэлсэнээр амьдрал нь тэгш шулуун зам руугаа чиглэж чадсан байна.
 
Гэтэл энэ байдал удаан үргэлжилсэнгүй амьдралыг нь донсолгосон бас нэгэн таагүй явдал, аюул нүүрлэн ирэв. Өмнөө тулж ирсэн хэцүү бэрх нөхцөлийг ухаалгаар даван гарч, түүгээр дамжуулан өөрийг нь хүлээж байсан амьдрал руу бүр лавтайяа орж, түүнтэй зэрэгцэн жинхэнэ сайхан хайртай учирчээ. Тэгвэл одоо цааш нь үргэлжлүүлэн, түүний амьдралын хуудаснаас сөхөн харцгаая.
 
Зоримог шийдвэр гаргаснаар дахин олсон хайр
Сайн ээж, сайн эхнэр байхыг мөрөөддөг байсан Агата Кристи нь нөхрийгөө дагаж, дайны талбарт гарч сувилагч болсоноор хорны талаар хэнээс ч илүүтэй арвин мэдлэг хуримтлуулжээ.
 
Гуч дөхсөн насандаа детектив зохиол бичиж эхэлсэн ба тэр л үеэсээ өөрийнх нь жинхэнэ амьдрал юу болохыг ухаарч эхэлсэн байна. Ингээд амьдралынхаа гол дүр нь болохын төлөө сувилагч байх үедээ олж мэдсэн хорт бодисны мэдлэгтээ тулгуурлан, детектив зохиолыг туурвижээ.
 
Гэвч энэ үе нь сайн сайхан, баяр хөөрөөс илүү их, сэтгэлийн шарх зовлон гунигийг үлдээв. Гучин зургаа хүрэх жил нь итгэж байсан нөхөр нь түүнээс урваж, гадуур хонох болов. Үүнээс болж тэрээр тамд унасан мэт цөхрөн шаналж байлаа. Өөр хүнтэй далдуур учрах болсон нөхрийнх нь энэ явдал, аз жаргалтай гэр бүлийг хүсэн мөрөөдөж байсан түүнд судалж байсан хорноос нь гүн тусаж, хүнд цохилт болжээ.
 
Нөхөр нь гадуур хоносноос хойш түүний амьдралд нэгэн жигтэй явдал болов. Нэгэн өдөр Агата Кристи маань гэнэт алга болжээ. Ул мөр, ор сураггүй алга болсон түүнийг хайхаар түүнийг бишрэн шүтэгчид болон цагдаа нарын нийлсэн 1500 орчим хүн эрэлд гарав. Тэгээд арван нэг хоногийн дараа хөдөөний нэгэн жижигхэн дэн буудлаас түүнийг олжээ.
 
Гэхдээ хачирхалтай нь тэрээр буудалд байрлахдаа өөрийнхөө нэрийн оронд өөр хүний нэр бичиж орсон байв. Тэр нэр нь нөхрийнх нь нууцаар учирч уулздаг бүсгүйн нэр байжээ.
 
Тэр явдлыг хүмүүс янз бүрээр л ам уралдан ярьцгааж байв. Детектив зохиолын хатан хаан нөхрийнхөө завхайрлыг бүхэнд ил болгохын тулд зориудаар нарийн төлөвлөсөн өшөө авалт гэсэн яриа ч гарч байсан ба бас зарим хэсэг нь нөхрийнхөө амийг хорлох гэж байгаад бүтэлгүйтсэн гэх нэгэн ч байж.
 
Тэдний хэнийх нь үнэн болох нь хамаагүй, ямар ч л байсан түүний шаналал илэрхийлж хэлэх аргагүй хүнд байв. Нөхрийнх нь урвалт, хувийн амьдрал нь олны нүдэнд ил болсон нь, байдлыг улам хүндрүүлж, сэтгэл нь тавгүйтэж шаналж байлаа.
Хуудас:   1   2  Дараах>   Нийт тоо: 2
Сэтгэгдэл (Нийт: 1) Та энд дарж сэтгэгдлээ үлдээнэ үү.
ммм хэлсэн нь:
төвөгтэй амьдрал туулжээ
2010-08-20 15:42:39
Сэтгэгдэл үлдээх     Найздаа илгээх
Өөрийн нэр:
Өөрийн нэр:
Өөрийн и-мэйл:
Найзын нэр:
Найзын и-мэйл:
 
Онч мэргэн үгс
Хүний хамгийн үнэтэй зүйл бол амьдрал юм. Олхиогүй өнгөрсөн хийгээд өөдгүй явдлын төлөөх гутамшигт түлэгдэлгүй, зорилгогүй өнгөрүүлсэн он жилүүдийн төлөөнөө сэтгэл өвдөн шаналалгүй, дэлхий дээрх хамгийн сайхан зүйл болох хүн төрөлхтнийг чөлөөлөхийн төлөө тэмцэлд хамаг амьдрал, бүх хүчээ зориулсан байхаар ганц олдсон амьдралаараа амьдарлаа гэж үхэхийн цагт хэлж чаддаг байх ёстой.

Оросын зохиолч Н.А.Островский
e-Consulting
1. Та илэн далангүй хүн мөн үү?
Та маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй бөгөөд түүнийгээ бусдаас нуух тун хэцүү. Таныг бага зэрэг мэддэг хүн л яаж байгааг чинь анзаарна. Тиймээс бусдад оньсого ...
2. Та ажлаа хэр оновчтой төлөвлөдөг вэ?
Та ажлынхаа хувийн зохион байгуулалтад хэр зэрэг болохоо мэдье гэвэл дараах сонжоонд эргэлзэхгүйгээр шууд хариулаарай.
Өгөгдсөн 10 асуултанд хариулахдаа: ...
3. Хүмүүсийн анхаарлыг татах 13 арга барил
Энэхүү 13 аргын аль нэгийг хэрэглэхдээ нөхцөл байдал, шалтгаан зорилго, өөрийн бодол санаа харилцан ярилцагчийн зан байдлыг харгалзах хэрэгтэй. Гэвч эдгээр ...