 "Чи нас ахиад ирэхээрээ хоёр гартайгаа мэдэх болно. Нэг гар нь чамд өөрт чинь туслах гар, нөгөө гар нь бусад хүмүүст туслах гар юм гэсэн үнэнийг мэдэж авна" Audrey Hepburn (1929-1993)
1929 онд Белгид төрсөн. Дэлхийн хоёрдугаар дайны үед Нидерландад амьдарч, дайн дууссаны дараа Лондонд амьдран, киноны дүрд тоглож байлаа. "Ромын амралтын өдөр" кинонд тоглон, академийн гол дүрийн шагналыг хүртсэнээр дэлхийн хэмжээний кино од болов. Тавин найман насандаа хээнцэр сайхан амьдралаа орхиж, Этиоп, Сумали зэрэг соёлын гэрэл гэгээгүй газар руу оджээ. Тэдний хавчигдмал амьдралыг хорвоод таниулахыг зорьж байв. Хожим нь тэр "цаг хугацаа өнгөрсөн ч хамгийн гоо үзэсгэлэнт эмэгтэй"-н нэгдүгээрт шалгарчээ.
30 настай Аудри Хэпон өорийн гарын хээгээ арилтал хайраар үйлчлэн туслаж байв
Холливудээс илүү Африкт гялалзаж байсан жүжигчин Аудри Хэпон
"Ромын амралтын өдөр" кинонд сонины сурвалжлагч Грегорий Пектэй хамт Ром хотоор золбоотой алхаж эрх чөлөөг ханатлаа эдлэн явсан онгироо гүнж Аудри Хэпон.
Кинонд богинохон тайрмал үсээрээ Хэпон стилийг бий болгож, дэлхийн эмэгтэйчүүдийн сэтгэлийг татаж чадсан ба академийн гол дүрийн шагналыг хүртсэнээр киноны тансаг хээнцэр орчинд цойлон гарч ирсэн юм. Үүнээс хойш 12 жилийн хугацаанд 15 кинонд тоглож, дэлхийн хамгийн алдартай эмэгтэй жүжигчнээр байр сууриа эзэлжээ.
Жүжигчний хувьд эд хөрөнгө, нэр алдрын эзэн болсон тэрээр нас дээр гармагцаа жүжигчний амьдралаа орхиж, Этиоп, Сумалиа, Бангладеш зэрэг соёл иргэншлийн ашиг тусыг үзээгүй, дайнаас болж, өлсгөлөнд нэрвэгдсэн орныг зорьж, тэндхийн хүүхдүүдийг харж туслах амьдралыг сонгосон байна.
Гоёмсог сайхан дагина мэт байсан бүсгүй өлсгөлөц ядууралтай эрс тэмцэн, хэн ч тоож анхаараагүй тэдний хавчигдмал амьдралыг хорвоод таниулахаар зүтгэж байв. Хожим нь "Бид гоо үзэсгэлэнт Аудритай уулзсан газар нь Ромын амралтын өдөр биш, Африк байсан" гэж дурсацгаах болжээ. Нэр алдрын дээдэд хүрч байх агшиндаа киногоо орхиж явах болсон шалтгааныг түүнээс асуухад тэр:
"Нэг хүүхдийг аврана гэдэг бол буян ерөөлтэй зүйл. Гэхдээ сая сая хүүхдийг аврана гэдэг бол Бурханы өгсөн боломж л байх болно" гэж хариулж байв.
Тэр гоо үзэсгэлэнт дагина байснаа хүүхдүүдийн элч болох өөрийн амьдралыг хайж одсон учраас бид тэр эмэгтэйг гоо үзэсгэлэнт кино жүжигчин гэхээсээ агуу эмэгтэй, ховор сайхан эх гэдгээр нь дурсах болжээ.
Ингэж тэр нас ахимагцаа сайхан амьдрал өөд алхах болсон шалтгаан нь гучин наснаасаа эхлэн дотроо агуулж байсан оргилсон эрч хүчнээс үүдэлтэй. Та ч гэсэн тэр эрч хүчийг олж харж, өөрийн болгож чадвал үлэмж гоо сайхан болох болно. Та сүнсний ариун сайхан байдлыг ч мэдэрч, аз жаргалтай амьдрах юм.
Нэг хүүхдийн эх байснаа бүх хүн төрөлхтний эх болов
Хорин дөрвөн насандаа шилдэг гол дүрийн шагналыг хүртсэн Аудри нь хамгийн гэгдэх бусад жүжигчдээс ялгаатай тал нь бусдыг түрүүлж боддог, бусдын төлөө хүн гэж алдаршсан байв. Тэр гучаад насандаа ч өөрийгөө нууж хаадаггүй байгаагаараа ил тод гэдгээрээ ойр тойрныхоо хүмүүсийн хайрыг татаж байжээ.
Гэсэн ч бүсгүйн гэр бүлийн амьдрал бас л тогтворгүй байсан ба хорин таван насандаа гэрлэсэн боловч удалгүй салжээ. Дахин гэрлэсэн боловч бас л салахад хүрчээ. Гэхдээ энэ хугацаанд эрхэм нандин хүүхэдтэй болсон байна. Хүүхдийн эх болсон тэрээр жүжигчний амьдралаа түр завсарлаж, зөвхөн хүүхдээ асрах үүрэгтээ шамдан байлаа. Хүүхдүүдийг гэрэл гэгээтэй, цэвэр сайхан сүнстэй байгаасай гэж хүсдэг тэрээр өөрийн хүүдээ захидал бичиж, амийг устгах абортны талаар ухааруулж, эмэгтэй хүний биеийг гамнаж хайрладаг эр хүн болоорой гэж захисан байдаг.
|