ASU.mn ASUinfo.mn ASUbi.mn ASUoffice.mn
Нүүр Бизнес Улс төр, засаг төр Хууль зүй Эдийн засаг Түүх, нийгэм Хүмүүс & Амьдрал Номын ертөнц
 
Холбоос:  Нүүр » Хүмүүс ба амьдрал » Өөрийгөө хөгжүүлэхүй
Хайлт:
 
Эх сурвалж
Бизнесийн харилцаа
Эрхэм харилцагч танаа


Хамтран ажиллах тухай

Оюуныг дээдлэгч, баялгийг бүтээгч эрхэмсэг хүмүүн таныг бид дараах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна.

- Монгол улсынхаа иргэдийг соён
   гэгээрүүлэх
- Оюунлаг бүтээлч хүмүүсийг
   олон нийтэд таниулах
- Тунгалаг төрийг бий болгох
- Бизнесийн таатай орчныг
   бүрдүүлэх
- Хүмүүнлэг ардчилсан нийгмийг
   цогцлоох

Оюунлаг ирээдүйг хамтдаа
бүтээцгээе!

Хүндэтгэсэн: "АСУ Системс" ХХК

ХҮМҮҮСИЙН АНХААРЛЫГ ТАТАХ 13 АРГА БАРИЛ
2010.09.04
Энэхүү 13 аргын аль нэгийг хэрэглэхдээ нөхцөл байдал, шалтгаан зорилго, өөрийн бодол санаа харилцан ярилцагчийн зан байдлыг харгалзах хэрэгтэй. Гэвч эдгээр арга барилыг хэрэглэх нь зохисгүй үр дагавраас зайлсхийхэд туслах болно.

1. Хэлэх үгэндээ сонсогчийн сонсоогүй, дуулаагүй баримт мэдээллийг хэлэх, сонирхол татсан, хэллэг томъёолол хэрэглэх

2. Өгч байгаа мэдээлэлдээ сонсогчдод санаа зөрөх, эсэргүүцэх зүйлийг өгөх. Энэ үеийг сонсогчдын талаар оновчтой дүгнэлт хийхэд мөн өөрийн байр суурь үзэл бодлыг тодорхойлоход ашиглаж болно

3. Сонсогчийн анхаарлыг төвлөрүүлэхийн тулд хэтрүүлэг хэрэглэхээс айх хэрэггүй. Энэ нь үйл явц болон хүмүүсийн зан үйлийн хоорондын. шалтгаан, нөхцөл, үр дагаварын хоорондын харилцан холбоог илэрхийлэхэд, туслана. Гэхдээ хожим хэтрүүлэггүйгээр хөндсөн асуудлаараа еөрийн байр суурийг тодорхойлж болохыг мартаж болохгүй

4. Бодит баримтанд үндэслэн болох гэж байгаа үйл явдлыг угтан хэлэх

5. Харилцан ярилцагч сонсогчдод ямар нэгэн санаа бодол, арга хэмжээ, үзэл баримтлал зэргийг “зөвшөөрсөн” болон “зөвшөөрөөгүй” тухай бүхий л тайлбартай танилцуулах хэрэгтэй. Бүх тайлбарыг ингэж харьцуулсаны дараагаар асуудлыг шийдвэрлэх зөв аргыг олох

6. Шийдвэр таргахдаа харилцагч хүнийхээ мэдлэг чадварыг өргөн ашиглах, зохих асуулт тавих замаар харилцан ярилцагчийг сэтгэлгээний процесст татан оруулах. Гэхдээ өөрийн тайлбарыг иш татахаас түдгэлзэж байвал зүгээр

7. Өөрийн бодол санааны зөвийг батлахын тулд ажил амьдрал, улс төр, түүхэн туршлага; түүнчлэн шинжлэх ухааны ололтыг иш үндэс болгох

8. Сонсогчтой таныг холбож байгаа үйл явдлыг сонирхол татам дүрслэн үзүүлж, харилцан ярилцагчийн сонирхлыг зориуд татахыг оролдох

9. Хэлж байгаа үгийнхээ агуулгыг харгалзан харилцан ярилцагчдаа өөрийнхөө гаргасан дутагдал, төөрөгдөл, мухардал, алдаа эндэгдэл, тэдгээрийн хор уршгийг мэдээлж хэрхэн ямар маягаар аль нэг асуудалд өрөөсгөл хандаж зайлсхийсэн, шинэ шийдвэр олсон тухай ярих. Энэ нь сонсогчдод таныг өрөөсгөл, дутуу үнэлэх, эргэлзэх явдлаас зайлсхийлгэж тэднийг өөрийнхеө санал бодол руу татах бололцоог олгодог

10. Хэлэх үгийнхээ явцад үнэмшилтэй сонирхолтой ухаалаг жүжиглэж сэдвийг баяжуулах хэрэгтэй

11. Хэрвээ таны хөндөж байгаа зүйлийг харилцан ярилцагчид тань мэдэж байвал хэт сунжруулсан үг хэлэхийг татгалзах хэрэгтэй. Гэхдээ мэдээллийн нөөц зайлшгүй хэрэгтэй бөгөөд яриагаа хамгийн гол зайлшгүй зүйлээс эхлэх нь зүйтэй. Энэ бүхнийг эхнээс нь тайлбарлахаас чөлөөлж байж л зохих асуудлаа ярихад цаг хожих болно

12. Өөрийнхөө ярианд автагдсаны хэрэггүй. Инээд хүрэм жишээ, шог хошин үг, зугаатай яриа хэрэглэх замаар сонсогчдод бодох амрах боломж олгох

13. Үг хэллэгээ илэрхийлэх янз бүрийн арга хэрэгслэлээс татгалзаж болохгүй. Гэхдээ албаны болон албан бус ярианы тодорхой нөхцөл байдлыг харгалзах хэрэгтэй. Хэрвээ хэлэх үгээ урьдчилан бэлтгэж чадаагүй бол ердийн арга барилаас зайлсхийж, сонсогчдын анхаарлыг татсан төрөл бүрийн хөдөлгөөн, ой ухаанд үлдэх ерийн бус хэллэгийг сонгож авах хэрэгтэй.
Хуудас:   1   Нийт тоо: 1
Сэтгэгдэл (Нийт: 5) Та энд дарж сэтгэгдлээ үлдээнэ үү.
bilgee хэлсэн нь:
ta buhend amjilt husie!
2011-05-20 18:56:46
  • KHOGI хэлсэн нь:
    GOE L YM
    2011-05-02 10:54:50
  • chamia хэлсэн нь:
    bavrlalaa
    2011-04-25 04:16:33
  • june хэлсэн нь:
    bi busdiin anhaarliig ni er ni yaj tatahiig medne l de. Gehdee heregjuulj chaddaggui yumaa.
    2011-01-27 12:42:12
  • Dolgoon хэлсэн нь:
    iim saihan medeele ogj baigaad ta nartaa mash ih bayarlalaa
    2010-12-29 17:18:43
    Сэтгэгдэл үлдээх     Найздаа илгээх
    Өөрийн нэр:
    Өөрийн нэр:
    Өөрийн и-мэйл:
    Найзын нэр:
    Найзын и-мэйл:
     
    Онч мэргэн үгс
    Хүний хамгийн үнэтэй зүйл бол амьдрал юм. Олхиогүй өнгөрсөн хийгээд өөдгүй явдлын төлөөх гутамшигт түлэгдэлгүй, зорилгогүй өнгөрүүлсэн он жилүүдийн төлөөнөө сэтгэл өвдөн шаналалгүй, дэлхий дээрх хамгийн сайхан зүйл болох хүн төрөлхтнийг чөлөөлөхийн төлөө тэмцэлд хамаг амьдрал, бүх хүчээ зориулсан байхаар ганц олдсон амьдралаараа амьдарлаа гэж үхэхийн цагт хэлж чаддаг байх ёстой.

    Оросын зохиолч Н.А.Островский
    e-Consulting
    1. Та илэн далангүй хүн мөн үү?
    Та маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй бөгөөд түүнийгээ бусдаас нуух тун хэцүү. Таныг бага зэрэг мэддэг хүн л яаж байгааг чинь анзаарна. Тиймээс бусдад оньсого ...
    2. Та ажлаа хэр оновчтой төлөвлөдөг вэ?
    Та ажлынхаа хувийн зохион байгуулалтад хэр зэрэг болохоо мэдье гэвэл дараах сонжоонд эргэлзэхгүйгээр шууд хариулаарай.
    Өгөгдсөн 10 асуултанд хариулахдаа: ...
    3. Та бусдын зүрх сэтгэлийг булаагч бүсгүй мөн үү?
    Та бусдын зүрх сэтгэлийг булаагч бүсгүй мөн үү?