ASU.mn ASUinfo.mn ASUbi.mn ASUoffice.mn
Нүүр Бизнес Улс төр, засаг төр Хууль зүй Эдийн засаг Түүх, нийгэм Хүмүүс & Амьдрал Номын ертөнц
 
Холбоос:  Нүүр » Бизнес » Удирдахуйн ухааны онолууд
Хайлт:
 
Эх сурвалж
Эрхэм харилцагч танаа


Хамтран ажиллах тухай

Оюуныг дээдлэгч, баялгийг бүтээгч эрхэмсэг хүмүүн таныг бид дараах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна.

- Монгол улсынхаа иргэдийг соён
   гэгээрүүлэх
- Оюунлаг бүтээлч хүмүүсийг
   олон нийтэд таниулах
- Тунгалаг төрийг бий болгох
- Бизнесийн таатай орчныг
   бүрдүүлэх
- Хүмүүнлэг ардчилсан нийгмийг
   цогцлоох

Оюунлаг ирээдүйг хамтдаа
бүтээцгээе!

Хүндэтгэсэн: "АСУ Системс" ХХК

БАЙГУУЛЛАГЫН ХАРИЛЦААНЫ ҮЙЛ ЯВЦЫН ҮНДСЭН БҮРЭЛДЭХҮҮН
Харилцааны үйл явцын үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь ИЛГЭЭГЧ - МЭДЭЭЛЭХ ҮЙЛ ЯВЦ - СУВАГ - ХҮЛЭЭН АВАГЧ гэсэн дараалалтай байдаг. Байгууллага юуны өмнө гадаад орчинтой харилцах харилцаагаа үр бүтээлч болгох шаардлагатай. Энэ зорилгоор харилцааны олон төрлийн арга хэрэгслийг ашиглана. Шинээр тэдний хэрэглэгчид болж чадах хүмүүс, байгууллагуудтай зар сурталчилгаа болон барааг зах зээлд танилцуулддаг бүх төрлийн арга хэлбэрээр дамжуулан харилцдаг байх шаардлагатай.
 
Олон нийттэй харилцахад хамгийн гол нь эерэг, хүмүүст таалагдсан “имидж-дүр төрх” бий болгоход тэргүүн зэрэгт анхаарна. Энэ нь орон нутаг болон улсын хэмжээгээр хэрэглэгчид тэдний барааг таньдаг, ямар давуу талуудтайг мэддэг, итгэл хүлээлгэдэг байна гэсэн үг. Төрийн байгууллагуудтай сар улирал, жилийн тайлан гаргах, барааны чанар стандартын хяналтанд хамрагдах зэрэг хэлбэрээр гол төлөв харилцана. Өөрийн төлөөлөгчдөөрөө дамжуулан улс төрийн бүлгүүдийн үйл ажиллагааг дэмжих, хандив өргөх, сайн дураараа үндэсний хэмжээний зарим арга хэмжээг санхүүжүүлэх зэрэг хэлбэрээр идэвх чармайлт гаргаж байгаа нь эргээд гарах хуулиуд бусад баримт бичгүүдийн агуулгад нөлөөлөх оролдлоготой холбоотой байж болно. Гэхдээ энэ үед зайлшгүй мөрдөх ёстой ганцхан шаардлага нь хууль эрхийн хэм хэмжээг аль нэг байдлаар зөрчихгүй байх ёстой.
 
Үйлдвэрчний эвлэлүүдтэй харилцах, ажил олгогч нартай харилцан мэдээлэл солилцох, авч хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээнийхээ агуулга, зорилгыг тайлбарлаж, сонирхсон талуудтай зохих хэмжээнд харилцан тохиролцож байх учиртай. Ийм төрлийн үйл ажиллагааны төрлүүд ерөнхийдөө гадаад харилцааны нэг чухал хэсэг болж өгнө. Тэрчлэн байгууллагын дотоодод шинээр яригдаж эхэлсэн олон асуудал үнэн чанартаа гадаад орчны нөлөөллөөс эхээ авсан байдаг нь нууц бишээ. Иймээс байгууллагын гадаад болон дотоод харилцааны шүтэлцээ, бие биеэ дэмжин тэтгэх боломжийг илүүтэй анхаарах хэрэгтэй болно.
Хуудас:   1   Нийт тоо: 1
Сэтгэгдэл (Нийт: 0) Та энд дарж сэтгэгдлээ үлдээнэ үү.
Одоохондоо энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх     Найздаа илгээх
Өөрийн нэр:
Өөрийн нэр:
Өөрийн и-мэйл:
Найзын нэр:
Найзын и-мэйл:
Онч мэргэн үгс
Ухаалаг бөгөөд эрч хүчтэй хүмүүс эцсээ хүртэл тэмцэцгээдэг, харин хоосон, ямар ч хэрэгцээгүй хүмүүс өчүүхэн ч тэмцэлгүйгээр, утга учиргүй амьдралынхаа санамсаргүй, жижиг бүх тохиолдлуудад бууж өгдөг.

Шүүмжлэгч, нийтлэлч Д.И.Писарев
e-Consulting
1. Хүмүүсийн анхаарлыг татах 13 арга барил
Энэхүү 13 аргын аль нэгийг хэрэглэхдээ нөхцөл байдал, шалтгаан зорилго, өөрийн бодол санаа харилцан ярилцагчийн зан байдлыг харгалзах хэрэгтэй. Гэвч эдгээр ...
2. Үйлчлүүлэгчийн нэрийг мэдэж авах нь маш чухал
Үйлчлүүлэгчийг орж ирэхэд миний хэлдэг анхны үг бол "Сайн байна уу? Миний нэрийг Джо Джирард" гэдэг. Дараагийн үг маань "Таныг хэн гэдэг ...
3. Худалдан авагчийг дэгээдэж авах
Худалдан авагчийг өөртөө өртэй мэт сэтгэгдэл төрүүлэхээр дэгээдэж авах нь түүнд ямар нэгэн хор хохирол учруулахгүй гэдгийг хэлэхийг би хүсэж байна. Тэр ...