ASU.mn ASUinfo.mn ASUbi.mn ASUoffice.mn
Нүүр Бизнес Улс төр, засаг төр Хууль зүй Эдийн засаг Түүх, нийгэм Хүмүүс & Амьдрал Номын ертөнц
 
Холбоос:  Нүүр » Эдийн засаг » Макро эдийн засаг
Хайлт:
 
Эх сурвалж
Төрийн санхүү
Эрхэм харилцагч танаа


Хамтран ажиллах тухай

Оюуныг дээдлэгч, баялгийг бүтээгч эрхэмсэг хүмүүн таныг бид дараах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна.

- Монгол улсынхаа иргэдийг соён
   гэгээрүүлэх
- Оюунлаг бүтээлч хүмүүсийг
   олон нийтэд таниулах
- Тунгалаг төрийг бий болгох
- Бизнесийн таатай орчныг
   бүрдүүлэх
- Хүмүүнлэг ардчилсан нийгмийг
   цогцлоох

Оюунлаг ирээдүйг хамтдаа
бүтээцгээе!

Хүндэтгэсэн: "АСУ Системс" ХХК

ТАТВАР НООГДУУЛАХ, ХУРААХ АРГУУД
Тодорхой төрлийн татварыг ногдуулахдаа татварын объектын шинж чанар, татварын төрлөөс хамаарч дараахи аргуудын аль нэгийг сонгож хэрэглэнэ. Үүнд:

1. Татварын өсөн нэмэгдэх хувь хэмжээний арга. Үүний онцлог нь татвар ногдох суурь үзүүлэлт өсөхийн хэрээр авах татварын хувь хэмжээг нэмэгдүүлдэгт оршино. Энэ аргыг орлогын ялгаатай байдлыг арилгах, зарим төрлийн үйлдвэрлэл үйлчилгээний монополь эрх ашгийг хязгаарлах зорилгоор ашигладаг.

2. Хувь хэмжээг бууруулах арга. Татвар ногдуулах суурь үзүүлэлт нэмэгдэхийн хэрээр татварын хувь хэмжээг бууруулдаг аргыг хэлнэ. Энэ аргыг хэрэглэх зорилго нь тодорхой салбарын, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл үйлчилгээг дэмжихэд чиглэгдэнэ.

3. Хуваарилах буюу хэм тэнцүү арга. Татварын суурь үзүүлэлтээс хамааралгүйгээр ижил хэмжээгээр татвар ногдуулах арга

4. Тогтмол төлбөрийн арга. Энэ нь татварын субьектэд хуульд заасан тодорхой хэмжээгээр мөнгөн дүнгээр татвар ногдуулах арга юм. Тогтмол төлбөрийн аргыг ихэвчлэн орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээнд ашигладаг.

Татварын хэмжээ нь:

- нэг шатлалтай
- олон шатлалтай гэж 2 хуваагдана. Олон шатлалттай татварын хэмжээ нь:

1. Татварын хувь хэмжээг өөрчлөх;
2. Татвараас чөлөөлөгдөх доод төвшинг зааж өгсөн байх;
3. Шатлалын тоог тогтоосон байх;
4. Татварын дээд хувь хэмжээг заасан байх гэсэн зарчим дээр үндэслэгдэнэ.

Татварыг ямар аргаар тооцож хурааж авахыг татвар ногдуулалт, татвар төлөлт гэх бөгөөд дараахи аргуудаар татварыг хурааж авдаг.

1. Мэдүүлгийн арга. Энэ нь татвар төлөгч өөрийн тайлангийн хугацаанд олсон орлогоо татварын тайлан буюу иргэний орлого татвар тодорхойлох хуудсаар тайлагнан ногдох татварыг төлдөг аргыг хэлнэ. Уг аргыг ашиглах гол нөхцөл нь татвар төлөгч өөрийн орлого зардлаа баримтжуулах шаардлагатай байдаг явдал юм.
2. Захиргааны арга. Татварын алба тодорхой мэдээллийн үндсэн дээр татвар ногдох орлогыг шууд биш шинж тэмдгээр тогтоож татварын төлөлт хийлгэх аргыг хэлнэ. Энэ аргыг НББ-г хөтлөөгүй, дутуу хөтөлсөн, татварыг өөрөө тодорхойлж төлөөгүй үед хэрэглэдэг. Үүнийг хэрэглэх үед татвар төлөгчдөөс татварын хураамж авахдаа:

     а. ижил төстэй байгууллагын жишгээр
     б. өмнө нь татвар төлж байсан бол өмнөх 2 жилийн татварын жишгээр
     в. ажлын зураг авалтын аргаар татварыг тодорхойлж төлүүлнэ.

3. Бүртгэлийн арга. Газар үл хөдлөх хөрөнгө тээврийн хэрэгсэл гэх мэтийг нэг бүрчлэн бүртгэсний үндсэн дээр тэдгээрт хөрөнгийн татвар ногдуулдаг аргыг хэлнэ. Энэ арга нь зардал цаг хугацаа шаарддаг учир өргөн ашиглагддаггүй. Зөвхөн улсын бүртгэлд нэг бүрчлэн бүртгэгддэг үндсэн хөрөнгийн хувьд хэрэглэхэд тохиромжтой байдаг.

4. Суутгалын арга. Тухайн орлогыг авах үеийн буюу өмнөх төвшинг ашиглан татварын төлөлт хийлгэх аргыг хэлдэг. Энэ аргыг гол төлөв ажилчин албан хаагчдын цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар тооцож авахад ашигладаг. Түүнчлэн орлого олгогч байгууллага нь иргэдэд тусгайлсан хувь хэмжээгээр татвар ногдуулдаг орлогыг олгох тухай бүртээ ногдох татварыг нь энэ аргаар суутган авч төсөвт оруулах үүрэг хүлээнэ. Суутгалын аргын үед:

     • татвар төлөгч
     • орлого олгогч
     • татварын алба гэсэн 3 субъект оролцдог.
 
Татварыг төлүүлэх явцад хууль тогтоомжид заасны дагуу татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг үзүүлнэ.
Хуудас:   1   Нийт тоо: 1
Сэтгэгдэл (Нийт: 0) Та энд дарж сэтгэгдлээ үлдээнэ үү.
Одоохондоо энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх     Найздаа илгээх
Өөрийн нэр:
Өөрийн нэр:
Өөрийн и-мэйл:
Найзын нэр:
Найзын и-мэйл:
Онч мэргэн үгс
Чухамхүү хөдөлмөрт, зөвхөн хөдөлмөрт л хүн ихэмсэг болдог, тэрээр хөдөлмөрт хэдий чинээ их дуртай байна, өөрөө төдий чинээ ихэмсэг болж, түүний ажил төдий чинээ үр бүтээлтэй бөгөөд сайхан болдог.

Оросын зохиолч Максим Горький
e-Consulting
1. Мөнгө - бол ердөө хэрэгцээ шаардлагыг хангах л хэрэгсэл юм
Бид бүгдийн хэнд нь ч тодорхой хэрэгцээ шаардлага бий бөгөөд аз жаргалыг мэдрэх бидний мэдрэмж нь голдуу сэтгэл ханамжийн зэрэглэлээс хамаардаг. Тиймээс ...
2. Мөнгийг хадгалах хамгийн тэнэг арга
Мөнгийг хадгаламжинд хадгалах шиг тэнэг зүйл байхгүй гэж та хэлэх байх. Тэндээс та ердөө 1,5 аас 2,5 хувийг л олох болно, өөрөр хэлбэл та шууд л ядуурал ...
3. Чинээлэг амьдралд хүргэх замыг нээх
Хэдэн мянган жилийн турш хүмүүс амжилт, цэцэглэлд хүрэх түлхүүрийг хайж ирсэн. Ингэхдээ энэ түлхүүр өөрт нь байгааг анзаараагүй байна. Аз жаргалтай, чинээлэг ...