ASU.mn ASUinfo.mn ASUbi.mn ASUoffice.mn
Нүүр Бизнес Улс төр, засаг төр Хууль зүй Эдийн засаг Түүх, нийгэм Хүмүүс & Амьдрал Номын ертөнц
 
Холбоос:  Нүүр » Эдийн засаг » Санхүү, нягтлан бодох бүртгэл
Хайлт:
 
Эх сурвалж
Төрийн санхүү
Эрхэм харилцагч танаа


Хамтран ажиллах тухай

Оюуныг дээдлэгч, баялгийг бүтээгч эрхэмсэг хүмүүн таныг бид дараах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна.

- Монгол улсынхаа иргэдийг соён
   гэгээрүүлэх
- Оюунлаг бүтээлч хүмүүсийг
   олон нийтэд таниулах
- Тунгалаг төрийг бий болгох
- Бизнесийн таатай орчныг
   бүрдүүлэх
- Хүмүүнлэг ардчилсан нийгмийг
   цогцлоох

Оюунлаг ирээдүйг хамтдаа
бүтээцгээе!

Хүндэтгэсэн: "АСУ Системс" ХХК

ТӨРИЙН САНХҮҮГИЙН БОДЛОГО
Эдийн засагт төрөөс нөлөөлөх мөнгө зээлийн, санхүү -эдийн засгийн болон захиргааны гэх мэт олон арга хэрэглэгддэг. Эдгээрийн нэг нь төрийн санхүүгийн бодлого юм. Аль ч нийгэмд төр, өөрийн дэвшүүлсэн зорилтоо биелүүлэхийн тулд санхүүгийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлнэ. Төрийн санхүүгийн бодлого гэдэг нь үйлдвэрлэлийн бодит хэмжээг нэмэгдүүлэх, инфляцийг хянах, ажил эрхлэлтийн төвшинг дээшлүүлэх зэрэгт чиглэгдсэн засгийн газрын зардал болон татвар ногдуулалтын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нийлбэр цогц юм.

Санхүүгийн бодлогын субъект нь төрийн байгууллагууд болдог бол объект нь нийгмийн харилцаанд оролцогчдын орлого зарлага болно. Санхүүгийн бодлого нь нийгмийн хэрэгцээг бүрэн дүүрэн хангахын тулд мөнгөн хөрөнгийг хамгийн оновчтойгоор хуваарилахад чиглэгддэг бөгөөд энэ нь эцсийн дүндээ улс орны эдийн засаг, хүн амын бодит орлогыг өсгөхөд чиглэгддэг.

Шийдвэрлэж байгаа зорилт, хэрэгжүүлэх цаг хугацаанаас нь хамааруулан санхүүгийн бодлогыг:
 
1. Санхүүгийн стратеги;
2. Санхүүгийн тактик гэж 2 ангилна.
 
Санхүүгийн стратеги нь эдийн засаг, нийгмийг тодорхой хөгжилд хүргэхийн тулд ирээдүйд шийдвэрлэх том хэмжээний хөтөлбөр төсөл юм.

Харин нийгэм-эдийн засгийн тодорхой үе шатнаас богино хугацаанд шийдвэрлэх асуудлуудыг санхүүгийн тактик гэнэ.

Төрийн санхүүгийн бодлогыг макро эдийн засгийн зорилтуудтай нягт уялдуулан зохицуулж төлөвлөлтийн хэлбэрээр хэрэгжүүлдэг. Манай улсын төрийн санхүүгийн бодлого нь өөртөө:

төрийн мөнгөний бодлого, тусгай зориулалтай сангийн бодлого, төрийн сангийн бодлогыг багтааж байдаг. Санхүүгийн бодлогыг төр дараахи гурван үе шатаар боловсруулж хэрэгжүүлдэг гэж үзэж болно.

1. Тухайн цаг үеийн болон ирээдүйн үндсэн чиглэлийг тодорхойлох
2. Шинжлэх ухааны үндэслэлтэй, санхүүгийн бодлого боловсруулах
3. Зорилгодоо хүрэх практик үйл ажиллагаа явуулах. Энэхүү бодлого нь санхүүгийн нөөцийг үр ашигтай ашиглах, түүнийг өсгөн нэмэгдүүлэхэд чиглэгдсэн байх ёстой. Мөн санхүүгийн бодлогын зорилт ,хэрэгжүүлэх арга хэрэгсэл нь нийгмийн ашиг сонирхолтой нягт уялдсан байхыг шаарддаг. Иймээс санхүүгийн бодлогын эцсийн үр дүнг дараахи шалгууруудаар үнэлж болох юм. Үүнд:

1. Эдийн засаг дахь санхүүгийн үүрэг, түүний бодит эдийн засаг болон материаллаг үйлдвэрлэлд үзүүлэх нөлөө. Энэ нь түүний гол шалгуур болдог;
2. Санхүүгийн механизмын бүтцийг тодорхойлогч суурь үзүүлэлт болох ашиг, цэвэр орлого, үндэсний нийт бүтээдэхүүний өсөлт;
3. Нийгэм-эдийн засгийн хөгжил дэх улсын төсвийн гүйцэтгэх үүрэг;
4. Нийгмийн гишүүдийн амьдралын баталгааг хангасан байдал
5. Санхүүгийн систем ба улсын төсвийн тогтвортой байдлын үндэс болсон үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдал буюу мөнгөний хүчин зүйл;
6. Улсын болоод дэлхийн санхүүгийн систем хоорондын харилцаа холбоо, гадаад ба дотоод хөрөнгө оруулалтын үр ашиг, төрийн санхүүгийн бодлогод гүйцэтгэх олон улсын санхүүгийн байгууллагуудын үүрэг зэрэг хамаарна.

Иймээс санхүүгийн бодлогын эцсийн үр дүн нь зөвхөн санхүүгийн нөөцийн өсөлтөөр хязгаарлагдахгүй, бас нийт эдийн засаг, нийгмийн бодлогод нөлөөлдөг.

Төрийн мөнгөний бодлогыг макро төвшинд хэрэгжүүлэх гол субьект нь тухайн улсын Төв банк болдог. Өөрөөр хэлбэл, зах зээлийн эдийн засгийн нөхцөлд мөнгөөр дамжуулан төрийн зохицуулалтыгхэрэгжүүлэх онцгой эрх, төв банкинд олгогдсон байдаг. Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх гол аргууд нь үнэт цаас, нөөц болон хүү, зээлийн зохицуулалт мөн. Төрийн мөнгөний бодлогын гол зорилго нь мөнгөн гүйлгээний тогтвортой байдлыг хангах явдал байдаг.

Төрийн сангийн бодлого нь орлогын суурь, татварын төвшинтэй уялдуулан улсын зарлагыг тодорхой эх үүсвэрээр хангаж, төсвийн алдагдлыг багасгахад чиглэгддэг. Үүнтэй холбоотойгоор өөрийн мэдэлд төвлөрүүлбэл зохих хөрөнгө, буюу төрийн сангийн хэмжээ, түүгээр дамжин санхүүжигдэх зардлын бүтэц чиглэлийг урьдчилан тодорхойлж, түүндээ тохирсон төсвийн болон татварын бодлого төрөөс явуулна.

Төсвийн бодлогын зорилго нь зардлын зүй зохистой бүтцийг санхүүгийн эх үүсвэрээр хангахад оршдог. Төсвийн бодлогын хүрээнд төсвийн орлого, зарлагын чиглэл, алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг тодорхойлох, төсөв хоорондын харилцааны асуудал ордог.

Татварын бодлогын зорилго нь хамгийн бага зардлаар илүү их татвар хурааж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэгдэнэ. Үүний тулд татварын хамгийн оновчтой төвшинг тогтоох хэрэгтэй юм.

Төр нь татварын бодлогоор дамжуулан эрх үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мөнгөн хөрөнгийн эх үүсвэр олж авдаг. Татварын бодлого явуулахдаа:

1. Татвар төлсний дараа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх нөхцөлийг нь татвар төлөгчдөд хангах;
2. Татвараас зайлсхийх үзэгдэлтэй тэмцэх гэсэн зарчмыг баримтлах ёстой.
Хуудас:   1   Нийт тоо: 1
Сэтгэгдэл (Нийт: 15) Та энд дарж сэтгэгдлээ үлдээнэ үү.
золоо хэлсэн нь: хэлсэн нь:
баярлалаа гоё нийтлэл байна шүү? окок
2011-11-28 10:52:13
  • b@gii хэлсэн нь:
    хуулж болжил байна шдээ хэсэг хэсгээр нь хуулаач залхуу хар золигнууд вээ
    2011-11-08 11:05:20
  • any хэлсэн нь:
    tsaash ni iluu ihiig niitleerei
    2011-10-13 11:53:18
  • shumjlegch хэлсэн нь:
    ymr zowj huulhar ym be mouse2r shud copy oko
    2011-05-08 22:35:06
  • sinl. хэлсэн нь:
    mouse2-copy. heseg hesgeer chimh chimheer n avlaa haha
    2011-04-07 14:55:07
  • sinl. хэлсэн нь:
    huulj bolj l bshdee
    2011-04-07 14:53:56
  • нэргүй хэлсэн нь:
    хуулаад авчмаар л байхийн айн
    2011-03-29 12:16:20
  • хишгээ хэлсэн нь:
    bayrlaa.. :))
    2011-03-12 23:05:31
  • z хэлсэн нь:
    huulj awhaar tavival zvgeer bna
    2011-03-11 13:11:29
  • daadaa хэлсэн нь:
    dajgui yum gehdee paraktik talruugaa baival deer bn onol baga
    2011-01-20 21:16:22
  • Аманкелди хэлсэн нь:
    хуулж авмаар бна
    2010-11-24 22:26:57
  • badmaa хэлсэн нь:
    huulj avhaarch yumuu esvel shuud printleheer tavij boldoggui yumuu
    2010-11-13 20:38:01
  • хуульч хэлсэн нь:
    шшшшшш Хуулаад авчхаар тавиач гичий минь
    2010-11-06 10:07:18
  • muhulai хэлсэн нь:
    tathaar tawiul ih bayrlah bnd
    2010-11-01 00:35:40
  • эыүүтүү хэлсэн нь:
    huulj avmaar bnshdee bie daaltiin sedev bn
    2010-10-27 15:28:55
    Сэтгэгдэл үлдээх     Найздаа илгээх
    Өөрийн нэр:
    Өөрийн нэр:
    Өөрийн и-мэйл:
    Найзын нэр:
    Найзын и-мэйл:
    Онч мэргэн үгс
    Чухамхүү хөдөлмөрт, зөвхөн хөдөлмөрт л хүн ихэмсэг болдог, тэрээр хөдөлмөрт хэдий чинээ их дуртай байна, өөрөө төдий чинээ ихэмсэг болж, түүний ажил төдий чинээ үр бүтээлтэй бөгөөд сайхан болдог.

    Оросын зохиолч Максим Горький
    e-Consulting
    1. Мөнгө - бол ердөө хэрэгцээ шаардлагыг хангах л хэрэгсэл юм
    Бид бүгдийн хэнд нь ч тодорхой хэрэгцээ шаардлага бий бөгөөд аз жаргалыг мэдрэх бидний мэдрэмж нь голдуу сэтгэл ханамжийн зэрэглэлээс хамаардаг. Тиймээс ...
    2. Мөнгийг хадгалах хамгийн тэнэг арга
    Мөнгийг хадгаламжинд хадгалах шиг тэнэг зүйл байхгүй гэж та хэлэх байх. Тэндээс та ердөө 1,5 аас 2,5 хувийг л олох болно, өөрөр хэлбэл та шууд л ядуурал ...
    3. Чинээлэг амьдралд хүргэх замыг нээх
    Хэдэн мянган жилийн турш хүмүүс амжилт, цэцэглэлд хүрэх түлхүүрийг хайж ирсэн. Ингэхдээ энэ түлхүүр өөрт нь байгааг анзаараагүй байна. Аз жаргалтай, чинээлэг ...