ASU.mn ASUinfo.mn ASUbi.mn ASUoffice.mn
Нүүр Бизнес Улс төр, засаг төр Хууль зүй Эдийн засаг Түүх, нийгэм Хүмүүс & Амьдрал Номын ертөнц
 
Холбоос:  Нүүр » Эдийн засаг » Хүн ам зүй, статистик
Хайлт:
 
Эх сурвалж
Монгол улсын статистикийн эмхтгэл 2009
Эрхэм харилцагч танаа


Хамтран ажиллах тухай

Оюуныг дээдлэгч, баялгийг бүтээгч эрхэмсэг хүмүүн таныг бид дараах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна.

- Монгол улсынхаа иргэдийг соён
   гэгээрүүлэх
- Оюунлаг бүтээлч хүмүүсийг
   олон нийтэд таниулах
- Тунгалаг төрийг бий болгох
- Бизнесийн таатай орчныг
   бүрдүүлэх
- Хүмүүнлэг ардчилсан нийгмийг
   цогцлоох

Оюунлаг ирээдүйг хамтдаа
бүтээцгээе!

Хүндэтгэсэн: "АСУ Системс" ХХК

МОНГОЛ УЛСЫН МЯНГАНЫ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТЫН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙН БАЙДАЛ (2009 ОН)
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтын одоогоор тооцож буй 64 шалгуур узүүлэлтийн хэрэгжилтийн явцаас үзэхэд өрхийн нийгэм, эдийн засгийн 2009 оны судалгааны дүнгээр нийт хүн амын 38.7 хувь нь ядуу байна. Хот, суурин газруудад ядуурал харьцангуй доогуур байгаа бөгөед ядуурлын түвшин хотод 30.6 хувь, харин хөдөөд 49.7 хувь байна.

ҮСХ-ноос НҮБ-ын Хүүхдийн Сангийн техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр "Хүүхэд, хөгжил - 2005" судалгааг явуулсан. Уг судалгааны дүнгээр Монгол Улсад тав хүртэлх насны хүүхдийн 6.3 хувь нь нормоос доогуур жинтэй байгаа нь 2000 оны судалгааны үеийнхээс 2 дахин бага байна. Судалгааны дүнгээс үзэхэд хотын 5 хүртэлх насны хүүхдүүдийн 5.6 хувь, хөдөөд 7.0 хувь нь зохих нормоос бага жинтэй байгаа бөгөөд хүүхдийн жин багадах тохиолдол хөдөөд хотоос харьцангуй их байна.

Бага боловсролын хамран сургалтын цэвэр жин 2006 онд 91.4 хувь, 2007 онд 92.7 хувь, 2008 онд 91.5 хувь байсан бол 2009 онд 94.3 болж, өмнөх оны түвшингээс 2.8 пунктээр өсчээ.

Нэгдүгээр ангид элсэн ороод 5 дугаар анги хүртэл суралцагчдын хувь 2006 онд 88.1 хувь, 2007 онд 89.9 хувь, 2008 онд 92.8 хувь байсан бол 2009 онд 89.9 болж, өмнөх оны түвшингээс 2.9 пунктээр буурчээ.

Боловсрол эзэмшиж байгаа эрэгтэй, эмэгтэйчүүдийн тооны харьцаа бага боловсролын түвшинд ойролцос, харин дунд, дээд боловсролын түвшинд эмэгтэйчүүд арай илүү байна. Эмэгтэй эрэгтэйчүүдийн тооны харьцаа 2009 оны байдлаар бага боловсролд 0.96, дунд боловсролд 1.07, дээд боловсролд 1.52 байна. Хөдөө аж ахуйгаас бусад салбарт цалинтай ажил эрхэлж буй эмэгтэйчүүдийн эзлэх хувь 2009 онд 48.8 болж, өмнөх оныхоос 4.2 пунктээр буурав.

Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдээс илүү өндөр боловсрол эзэмших болсон боловч удирдах болон шийдвэр гаргах түвшний албан тушаалд тэдгээрийн төлөөлөл бага хэвээр байна. Хэдийгээр 1992 оны сонгуулиар эмэгтэйчүүд УИХ-ын нийт гишүүдийн 3.9 хувь, 1996 оны сонгуулиар 9.2 хувь, 2000 оны сонгуулиар 11.8 хувийн төлөөлөлтэй болж, өсөх хандлагатай байсан ч 2004 оны сонгуулиар 6.6 хувь, 2008 оны сонгуулиар 3.9 хувь болж буурлаа.

1000 амьд төрөлтөд ногдох 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин 2009 онд 24 болж өмнөх оныхоос 1-ээр нэмэгджээ. Мөн нялхсын эндэгдлийн түвшин 2008 онд 19 байсан бол 2009 онд 20 болж өссөн байна.

100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 1993 онд 259 байсан нь хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд харин 2008 онд улсын хэмжээгээр 49 болж буурсан ч, 2009 онд 81 -д хүрч өссөн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудын хувьд Монгол Улс сүрьеэгийн өвчлөл өндөр зэрэглэлтэй 5 оронд багтдаг. Сүрьеэгийн өвчлөлийн түвшин 2008 онд 100 000 хүн амд 159 ногдож байсан бол 2009 онд 156 болж буурлаа.

Манай улсын нийт газар нутгийн 13.4 хувь буюу 20.9 сая га талбай бүхий газрыг улсын тусгай хамгаалалтад авсан. Мөн ойгоор бүрхэгдсэн талбай нийт нутгийн 7.7 хувь байна.

Холбооны салбарт шинэ технологийг эрчимтэй нэвтрүүлж байна. 1000 хүн ам тутамд ногдох суурин телефон цэгийн тоо 2009 онд 53, харин үүрэн телефон хэрэглэгчдийн тоо 815 болж, ойролцоогоор 5 хүн тутмын дөрөв нь үүрэн телефон хэрэглэж байна.
Хуудас:   1   Нийт тоо: 1
Сэтгэгдэл (Нийт: 1) Та энд дарж сэтгэгдлээ үлдээнэ үү.
Асу хэлсэн нь:
их сайн бичсэн б,на
2011-10-26 17:33:05
Сэтгэгдэл үлдээх     Найздаа илгээх
Өөрийн нэр:
Өөрийн нэр:
Өөрийн и-мэйл:
Найзын нэр:
Найзын и-мэйл:
Онч мэргэн үгс
Чухамхүү хөдөлмөрт, зөвхөн хөдөлмөрт л хүн ихэмсэг болдог, тэрээр хөдөлмөрт хэдий чинээ их дуртай байна, өөрөө төдий чинээ ихэмсэг болж, түүний ажил төдий чинээ үр бүтээлтэй бөгөөд сайхан болдог.

Оросын зохиолч Максим Горький
e-Consulting
1. Мөнгө - бол ердөө хэрэгцээ шаардлагыг хангах л хэрэгсэл юм
Бид бүгдийн хэнд нь ч тодорхой хэрэгцээ шаардлага бий бөгөөд аз жаргалыг мэдрэх бидний мэдрэмж нь голдуу сэтгэл ханамжийн зэрэглэлээс хамаардаг. Тиймээс ...
2. Мөнгийг хадгалах хамгийн тэнэг арга
Мөнгийг хадгаламжинд хадгалах шиг тэнэг зүйл байхгүй гэж та хэлэх байх. Тэндээс та ердөө 1,5 аас 2,5 хувийг л олох болно, өөрөр хэлбэл та шууд л ядуурал ...
3. Чинээлэг амьдралд хүргэх замыг нээх
Хэдэн мянган жилийн турш хүмүүс амжилт, цэцэглэлд хүрэх түлхүүрийг хайж ирсэн. Ингэхдээ энэ түлхүүр өөрт нь байгааг анзаараагүй байна. Аз жаргалтай, чинээлэг ...