ASU.mn ASUinfo.mn ASUbi.mn ASUoffice.mn
Нүүр Бизнес Улс төр, засаг төр Хууль зүй Эдийн засаг Түүх, нийгэм Хүмүүс & Амьдрал Номын ертөнц
 
Холбоос:  Нүүр » Хууль зүй » Эрх зүйн зөвлөгөө
Хайлт:
 
Эх сурвалж
Хууль зүйн асуулт, хариулт
Эрхэм харилцагч танаа


Хамтран ажиллах тухай

Оюуныг дээдлэгч, баялгийг бүтээгч эрхэмсэг хүмүүн таныг бид дараах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна.

- Монгол улсынхаа иргэдийг соён
   гэгээрүүлэх
- Оюунлаг бүтээлч хүмүүсийг
   олон нийтэд таниулах
- Тунгалаг төрийг бий болгох
- Бизнесийн таатай орчныг
   бүрдүүлэх
- Хүмүүнлэг ардчилсан нийгмийг
   цогцлоох

Оюунлаг ирээдүйг хамтдаа
бүтээцгээе!

Хүндэтгэсэн: "АСУ Системс" ХХК

ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ЗӨВЛӨМЖ №1

Асуулт №54: Би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гомдолтой байна. Хаана хандах вэ?

Хариулт: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй. Ийнхүү гомдол гаргахдаа түүнийг гардаж авсан буюу танилцуулснаас хойш 10 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг аймаг, нийслэлийн шүүхэд гаргана.

Мөн хуулийн 309.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцэлтэй хэргийг хүлээн авсан өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хянан хэлэлцэнэ. Энэ хугацаанд хэргийг хянан хэлэлцэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар 30 хүртэл хоногоор сунгаж болдог. Хэрэг хянан хэлэлцэх товыг 3 хоногийн өмнө зарладаг.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342.1 дэх хэсэгт “Анхан шатны болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 303, 304 дүгээр зүйлд заасны дагуу хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй." гэсэн бөгөөд анхан шатны шүүхийн тогтоолыг давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эсхүл дээрх үндэслэлээр хяналтын шатны шүүх болох дээд шүүхэд гомдол гаргах эрх танд нээлттэй байна. Өөрөөр хэлбэл хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоол болон давж заалдах шатны шүүхээс гарсан магадлал аль алийг нь хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд хянан шийдвэрлэх ажээ.

Энэ гомдол, эсэргүүцлийг тогтоол, магадлал гаргасан шүүхээр дамжуулан гаргана. Улсын дээд шүүх хүлээн авсны дараа Ерөнхий шүүгч шүүх бүрэлдэхүүнийг томилж, хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх ба хэргийн ээдрээ түвэгтэй байдлыг харгалзан энэ хугацааг танхимын тэргүүн шүүгч 14 хоногийн хугацаагаар сунгаж болдог байна.

Асуулт №55: Шүүгч, прокурорын хууль бус үйлдлийн талаарх гомдлоо хаана хэрхэн гаргах вэ?

Хариулт: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 106.1 дэх хэсэгт байцаан шийтгэх ажиллагааны оролцогч, түүнчлэн уг ажиллагааны улмаас хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн бол иргэн, хуулийн этгээд нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах эрхтэй гэж заасан байна. Уг гомдлоо, тавьсан асуудлыг хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд гаргах ба хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн шийдвэр, үйл ажиллагааны талаархи гомдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гаргаж болно. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн шийдвэр, үйл ажиллагаанд гаргах гомдлыг эдгээр албадын удирдлага, эсхүл хяналт тавьж байгаа прокурорт, хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, үйл ажиллагааны талаарх гомдлыг дээд шатны прокурорт гаргана. Гомдлыг хүлээн авсан албан тушаалтан 72 цагийн дотор, нэмэлт материал шалгах буюу бусад арга хэмжээ авах бол ажлын 7 хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ. Харин шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, магадлалын талаар дээд шатны шүүхэд бичгээр гомдол гаргах ба шүүгч дангаар гаргасан шийдвэрийн талаарх гомдлыг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүх бүрэлдэхүүнээр гаргасан шийдвэрийн талаарх гомдлыг дээд шатны шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэнэ. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, түүнийг хүчингүй болгох, өөрчлөх талаар гаргасан шүүхийн шийдвэрт тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид, түүний эзгүйд томилсон шүүгчид гомдол гаргаж болно. Гомдлыг Ерөнхий шүүгч эсхүл түүний томилсон шүүгч 48 цагийн дотор хянан шийдвэрлэнэ. Гомдлыг шүүгдэгч өөрөө эсвэл түүний хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч гаргаж болно.

Асуулт №56: Танхайн гэмт хэрэг үйлдсэн дүүгийнхээ хорих ялыг хугацаанаас нь өмнө суллуулах гэсэн юм. Хэрхэх вэ?

Хариулт: Монгол Улсын Эрүүгийн хуулийн 74.1 дэх хэсэгт хорих ял шийтгүүлсэн ялтан засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг шүүх ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж болно гэж заасан байна. Дээрх нөхцөл байдлын аль нэг нь шаардлага хангахгүй бол ялаас хугацаанаас нь өмнө чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Мөн ялтан оногдсон ялынхаа дор дурдсан хувийг эдэлсэн тохиолдолд энэ хуулийн дээр дурдсан журмыг хэрэглэнэ:

1. Хүндэвтэр гэмт хэрэгт оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг;
2. Хүнд гэмт хэрэгт оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг;
3. Онц хүнд гэмт хэрэгт оногдуулсан хорих ялын тавны дөрвөөс доошгүй хувийг.
Ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах асуудлыг хорих ял эдлүүлж байгаа байгууллагын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.

Хуудас:   1   Нийт тоо: 1
Сэтгэгдэл (Нийт: 2) Та энд дарж сэтгэгдлээ үлдээнэ үү.
уянга хэлсэн нь:
болж байна шүү иймэрхүү хуулийн хүрээнд зөв зөв асуултыг тавьж түүнд хариулж байна гэдэг маш зөв санаа байна
2011-03-09 13:09:17
  • уянга хэлсэн нь:
    болж байна шүү иймэрхүү хуулийн хүрээнд зөв зөв асуултыг тавьж түүнд хариулж байна гэдэг маш зөв санаа байна
    2011-03-09 13:09:14
    Сэтгэгдэл үлдээх     Найздаа илгээх
    Өөрийн нэр:
    Өөрийн нэр:
    Өөрийн и-мэйл:
    Найзын нэр:
    Найзын и-мэйл:
    Онч мэргэн үгс
    Ёс зүй - энэ бол хүмүүс, хууль - энэ бол улс орны оюун ухаан. Ёс зүй хуулиас хатуу байх нь олонтаа. Ухаалаг бус ёс зүй их төлөв хуулиас дээгүүр гардаг.

    Францын зохиолч Оноре де Бальзак
    e-Consulting
    1. Үндэслэлгүйгээр ажлаас халагдах - 3
    41. Асуулт: Би нэгэн цайны газарт ажилд орохдоо ажил олгогчтойгоо хөдөлмөрийн гэрээг байгуулах тухайгаа хэлэхэд ажил олгогч хүлээж аваагүй. Харин сарын ...
    2. Үндэслэлгүйгээр ажлаас халагдах - 2
    39. Асуулт: Би жилийн өмнө нэгэн хувийн компанид бичээчийн ажилд орсон юм. Намайг тэр ажилд орох үеэс л уг компанийн менежер хүүхэн надтай байнга дээрэнгүй ...
    3. Үндэслэлгүйгээр ажлаас халах - 1
    37. Асуулт: Намайг эмнэлэгт хэвтэж байхад шалтгаангүйгээр ажил тасалсан хэмээн ажлаас халсан. Би эмнэлэгт хэвтэж байгаагаа боловсон хүчний ажилтанд хэлж, ...