 Хувьцаат компанийг дараахь аргаар санхүүжилт хийж болно. Үүнд:
- Хувьцаа болон бусад үнэт цаас;
- Зээл
- Лизинг буюу төсөл хэрэгжүүлэх
- Худалдааны санхүүжилт
- Хуваарилагдаагүй ашиг
Дээрхээс үзэхэд хувьцаат компанийн санхүүжилтийг олон аргаар хийж болох бөгөөд үүнээс компанийн тухай хуулийн зүйл заалтаас үзэхэд хувьцаат компани нь бусад бизнесийн буйгууллагаас ялгаатай л бол хөрөнгийн заах зээл дээр үнэт цаас гаргах замаар санхүүгийн үүсвэртэй болох явдал юм.
Иймээс хувьцаат компани нь хөрөнгийн бирж буюу зохион байгуулалттай зах зээлд үнэт цаас болох хувьцаа өөрийн бичиг болон бусад үнэт цаас гаргах замаар санхүүжилт хийх өргөн боломж нээлттэй байдаг. 2002 онд батлагдсан Үнэт цаасны тухай хуульд заасны дагуу хувьцаа нь компанид хөрөнгө оруулж түүнийг үндэслэн санал өгөх ногдол ашиг авах компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг эрхийг гэрчилсэн өмчлөх эрх зүйн баримт юм.
Компанийн тухай хуульд хувьцаа нь энгийн ба давуу эрхийн гэсэн хэлбэртэй байхаар заасан байна. Үүнээс хувьцаат компани нь энгийн хувьцааг заавал гаргах үүрэг хүлээх бөгөөд давуу эрхийн хувьцааг компанийн дүрэмд гаргахаар заасан бол давуу эрхийн хувьцааг гаргаж болох юм Хувьцаат компанийн хувьцаа нь нэрлэсэн үнэтэй байхаас гадна хувьцаа бүр саналын нэг эрхтэй байхаар компанийн хуульд заасан нь хувьцаа бүр тэгш эрхтэй байхыг илэрхийлэнэ.
Компанийн хуульд өрийн бичигт "компани өөрийн хөрөнгийн хэмжээгээр барьцаалан тодорхой хугацааны дараа тогтоосон хүү төлж эргүүлэн авах нөхцөлтэйгээр өрийн бичиг" гэж тодорхойлсон байна. Хэрвээ хувьцаат компанийн хувь нийлүүлэгчдийн хурал өрийн бичиг (өөрөөр хэлбэл бонд) гаргах шийдвэрлэсэн бол Үнэт цаасны хороонд мэдэгдэж үнэт цаас гаргах тогтоол буюу зөвшөөрлийг дээрхи байгууллагаас заавал авсан байх нь хөрөнгийн зах зээлд зохион байгуулалттай оролцох хөрөнгийн биржид бүртгүүлэх ажиллагаа явагдах бөгөөд анхдагч зах зээл дээр үнэт цаасаа байршуулахад цаашдын хувьцаат компанийн үйл ажиллагаанд чухал байдаг болно.
Дээрхи тогтоолыг үндэслэн Хөрөнгийн бирж нь өрийн бичгийг бүртгэн авах бөгөөд дараахь материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай байна: хөрөнгийн биржтэй байгуулсан гэрээ барьцааны хөрөнгө хөрөнгийн үнэлгээ хийсэн баримт банкны баталгаа зэрэг зүйлийг оруулсан байх шаардлага тавигдана. |