 Үндсэн хуулийн шинжүүд нь үндсэн хууль ба нийгэм хоорондын холбоо, харилцан нөлөөллийг баримт бичиг болохын хувьд харуулдаг.
Үндсэн хуулийн үндсэн шинжүүд нь:
- үндсэн суурь шинж;
- ардач шинж;
- бодит шинж;
- тогтвортой шинж юм.
Үндсэн хуулийн үндсэн суурь шинж нь нийгмийн бүх харилцааг зохицуулдаггүй харин зөвхөн нэлээн чухал, гол харилцааг зохицуулдаг гэдэгт орших бөгөөд үүгээрээ нийтлэг шинжийг агуулдаг. Үндсэн хууль нь хамгийн бага хэжээтэй цөөн хэм хэмжээний хүрээнд нийгэм ба төрийн байгууламжийн зөвхөн хамгийн чухал зүйлийг тусгах ёстой.
Үлдсэн бусад нийгмийн харилцааг үндсэн хуулийн үзэл санаа, үг үсгийг дагаж мөрдөх ёстой хууль болон эрх зүйн хэм хэмжээний бусад актаар зохицуулдаг.
Үндсэн хуулийн ардач шинж - үндсэн хууль нь ард түмний ашиг сонирхолыг илэрхийлэх:
- нэгдүгээрт, тухайн ард түмний оюун санаа, хүсэл эрмэлзлийн шаардлага хангасан нийгмийн харилцааг тусгах;
- хоёрдугаарт, ард түмнээс шууд эсвэл түүний төлөөлөгчдөөр уламжлагдан батлагдах ёстой гэдэгт оршино.
Үндсэн хууллийн бодит шинж нь тухайн баримт бичиг нийгмийн бодит нөхцөл байдлыг тусгах ёстой гэдэгт оршино. Эсрэг тохиолдолд үндсэн хууль нь ард түмний дунд нэр хүндгүй, хуурамч баримт бичиг болох бөгөөд үүнийгээ дагаад мөрдөгдөхгүй юм.
Үндсэн хууль нь удаан хугацааны үйлчлэлтэй баримт бичиг учраас тогтвортой байдал нь түүний чухал шинж болдог. Тэр нь үйлчилж байгаа журмын тогтвортой байдлыг тодорхой хугацаанд хангадаг бөгөөд үндсэн хууль нь байнга хурдан өөрчлөгдөж болохгүй.
Гэхдээ үндсэн хуулийг өөрчлөгдөшгүй мөнхийн зүйл гэж туйлшруулан ойлгож болхгүй. Энэ нь практик дээр боломжгүй зүйл юм. Яагаад гэвэл амьдрал үргэлжилж нийгэм өөрчлөгдөн хувирч байдаг ба хэрэв зохих өөрчлөлт оруулахгүй бол үндсэн хууль нь нийгмийн хөгжлөөсөө хоцрох бөгөөд өөрийн чухал шинж чанарыг алддаг.
Жишээлбэл: “Газар нь тариачдын өмчлөлд үүрд байна” гэсэн 1936 оны ЗХУ-ын үндсэн хуулийн хэм хэмжээ нь анархизм мэт санагдах болсон.
Бельгчүүд 1931 оны үндсэн хуулиа “мөнх”-ийн байх талаас нь хичээж хийсэн хэдий ч 1994 онд бүхлээр нь өөрчлөх шаардлагатай болсон. Яагаад гэвэл үндэсний асуудал хурцдсан бөгөөд тухайн улсад үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага гарсан. Энэ тухай 1831 онд бодож тооцоогүй нь мэдээж юм.
Одоо үйлчилж байгаа Европын эртний үндсэн хуулиудын нэг нь 1874 оны Швейцарийн үндсэн хууль бөгөөд тэр үедээ хамгийн дэвшилттэй үндсэн хууль байсан боловч өнөө үед олон талаараа анархизм мэт харагддаг.
Эрх зүйн дурсгал болсон 1787 оны АНУ-ын үндсэн хуульд ч хүртэл өөрчлөлт орсон.
Ийм болохоор үндсэн хуулийн тогтвортой байдал болон түүний цаг үеийн шинэчлэлийн шаардлагын хоорондох тэнцвэрийг олох нь чухал юм. |