ASU.mn ASUinfo.mn ASUbi.mn ASUoffice.mn
Нүүр Бизнес Улс төр, засаг төр Хууль зүй Эдийн засаг Түүх, нийгэм Хүмүүс & Амьдрал Номын ертөнц
 
Холбоос:  Нүүр » Улс төр, засаг төр » Олон улсын харилцаанд мэргэшихүй
Хайлт:
 
Эх сурвалж
Баабар бас ингэж өгүүлэв: Нийгмийн жоом
Эрхэм харилцагч танаа


Хамтран ажиллах тухай

Оюуныг дээдлэгч, баялгийг бүтээгч эрхэмсэг хүмүүн таныг бид дараах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна.

- Монгол улсынхаа иргэдийг соён
   гэгээрүүлэх
- Оюунлаг бүтээлч хүмүүсийг
   олон нийтэд таниулах
- Тунгалаг төрийг бий болгох
- Бизнесийн таатай орчныг
   бүрдүүлэх
- Хүмүүнлэг ардчилсан нийгмийг
   цогцлоох

Оюунлаг ирээдүйг хамтдаа
бүтээцгээе!

Хүндэтгэсэн: "АСУ Системс" ХХК

МОНГОЛЫН ГАДУУРХ ЖИЙРГЭВЧ БҮС
Монгол нь олон жилийн турш Орос-Хятадын хоорон дахь жийргэвч бүс байснаар тус хоёр орны хоорондын харилцаанд онцгой үүрэг гүйцэтгэж байсан бол эдгээр орнуудтай харилцах өөрийн жийргэвч бүс мөн түүхэн явцад бий болжээ. Монгол Оросын хооронд БН Тува улс, Агийн Буриадын автономи тойрог, БН Буриад улс оршдог нь нэг талаас Орос улсын салшгүй субъект нөгөө талаас Монгол үндэстний муж болж байгаа юм.
 
Мөн Хятадтай Гансу мужийн зуугаад ам км-ыг оруулахгүй бол Хань үндэстний Хятад биш бүрэлдэхүүнд нь ордог Монгол үндэстний Шинжаан, Өвөр Монголын Шинжаанд сүүлийн үед хүний эрхийн төлөөх болон улмаар салан тусгаарлах үзэл урьдахтай харьцуулбал нэлээд газар авч байтал Бээжин ихэд санаа зовж байгаа ба энд Монгол улс, Монголчуудын объектив, субъектив нөлөөлөл их байгаа явдал болгоомжлол төрүүлж байна. Мөн Далай ламын институц Монголд автономи мужуудаар дамжин хиллэж байгаа билээ. Үйл ажиллагаагаа идэвхжүүлж, шашны шинжээсээ улс төрийн шинж рүү илүүтэй хэлбийж байгааг ихэд болгоомжлон харж байгаа юм.
 
Цаашилбал Тайванийн салан тусгаарлах үзэлтнүүд Монголын 1946 оны тусгаар тогтнолыг ижил жишээ болгон гул барих, үүндээ хүмүүнлэгийн болон бусад тусламжийн хэлбэрийг ашиглах, албан ёсны гэрээ хэлэлцээрийн хэлбэрээр бичиг баримт боловсруулахыг оролдож буйд Бээжин ихэд эмзэглэж байгаа юм.

Оросын хувьд 1990 онд Тува, Буриадад өрнөсөн үндэсний дахин сэргэх үзэл нь нармай Монголын санааг ихээр агуулж байсанд нэлээд эмзэглэн санаа зовсон билээ. Ийм учраас демаркацион хил дээр байнга ямар нэг түгшүүр байлгаж байх сонирхол заримдаа хүчтэй цухалздаг. Энэ нь гагцхүү нутгийн иргэдийн хил зөрчин хулгай дээрэм хийхийг үл анзаарах байдлаар төдийгүй албан ёсны боомтууд дээр зориудаар хил нэвтрэх ажиллагааг хүндрүүлэх байдлаар олонтаа илэрч байна.
Хуудас:   1   Нийт тоо: 1
Сэтгэгдэл (Нийт: 0) Та энд дарж сэтгэгдлээ үлдээнэ үү.
Одоохондоо энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх     Найздаа илгээх
Өөрийн нэр:
Өөрийн нэр:
Өөрийн и-мэйл:
Найзын нэр:
Найзын и-мэйл:
Онч мэргэн үгс
Эрүүлээр сэтгэдэг хүн өөрийгөө бусдаар удирдуулахыг зөвшөөрдөг- гүй, өөрөө ч бусдыг удирдахыг эрмэлздэггүй; тийм хүн, бүгдийг гагцхүү оюун ухаан л удирдаж байхыг хүсдэг.

Францын зохиолч Жан де Лабрюйер
e-Consulting
1. Хямралын үеийн мэдээлэл харилцаа
Хямралын үед ямар менежмэнт явуулж, зохицуулах вэ гэдэг нь ЗГ-ын үйл хэрэгт ихээхэн чухал байр суурьтай. Мэдээлэл харилцаа бол хямралыг зохицуулах хамгийн ...
2. Дотоод мэдээлэл харилцаа
Албан хаагчдын ажлын үр бүтээмж, сэтгэл ханамж зэрэг нь дотоод мэдээлэл харилцаа хэр сайн байхаас хамаарна. ЗГ зорилгодоо хүрч байгаа эсэх, ард иргэдтэйгээ ...
3. Олон нийтийн форумын зохион байгуулалтыг төлөвлөх нь
Урьдчилан төлөвлө. Зохион байгуулах гэж буй форумаа эртнээс төлөвлөх нь зүйтэй. Дор хаяж зохион байгуулах өдрөөс нэг сарын өмнө ажлаа төлөвлөж эхэл. Төлөвлөх ...