ASU.mn ASUinfo.mn ASUbi.mn ASUoffice.mn
Нүүр Бизнес Улс төр, засаг төр Хууль зүй Эдийн засаг Түүх, нийгэм Хүмүүс & Амьдрал Номын ертөнц
 
Холбоос:  Нүүр » Номын ертөнц » Лавлах, гарын авлага » Ажил мэргэжил бага ...
Хайлт:
 
НОМЫН ТӨРӨЛ
СЭТГҮҮЛИЙН ТӨРӨЛ
Эрхэм харилцагч танаа


Хамтран ажиллах тухай

Оюуныг дээдлэгч, баялгийг бүтээгч эрхэмсэг хүмүүн таныг бид дараах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна.

- Монгол улсынхаа иргэдийг соён
   гэгээрүүлэх
- Оюунлаг бүтээлч хүмүүсийг
   олон нийтэд таниулах
- Тунгалаг төрийг бий болгох
- Бизнесийн таатай орчныг
   бүрдүүлэх
- Хүмүүнлэг ардчилсан нийгмийг
   цогцлоох

Оюунлаг ирээдүйг хамтдаа
бүтээцгээе!

Хүндэтгэсэн: "АСУ Системс" ХХК

Их үзсэн ном
 
Ажил мэргэжил бага лавлах толь 2010-06-24
Төрөл жанр: Лавлах, гарын авлага
Хэвлэсэн байгууллага: "Сэлэнгэ пресс" ХХК
Орчуулсан: Ц.Оюунгэрэл
Редактор: Ц.Оюунчимэг
Он: 2010
ISBN: 99929-65-86-Х
Нүүрний тоо: 291
Эрхлэн гаргасан: "Нутгийн ажил сан"
Худалдаалж буй дэлгүүр: "Аз хур" номын дэлгүүр
Номын танилцуулга:

"Ажил, Мэргэжил" бага лавлах толь нь "Ажил, мэргэжлийн лавлах толь" хэмээх томоохон төслийн нэг хэсэг буюу эхний үр дүн болон гарч байна. Нутгийн Шийдэл сан энэхүү төслийг хэрэгжүүлэхээр 2007 онд санаачилснаасаа хойш олон байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр эхний бүтээгдэхүүнийг уншигч залуусынхаа гар дээр тавьж байгаадаа баяртай байна. Юуны өмнө энэхүү төслийн гол санхүүжүүлэгч Дэлхийн Банк, Хөдөөгийн боловсролыг дэмжих төсөлд гүнээ талархаж байна. "Монголын хөгжлийн зах-2007" төслийн яармагийн үеэр чухамхүү энэ хоёр санхүүжүүлэгч манай төслийг дэмжихээр сонгон авснаар бидний хамтын ажиллагаа эхэлсэн билээ. Номын хэвлэлтийг санхүүжүүлсэн "Дэлхийн Өсөлт" байгууллагад талархал илэрхийлье.

Төслийн урт удаан, нарийн төвөгтэй ажлын явцад гар нийлэн ажилласан теслийн багийн гишүүн Ц.Оюунчимэг, Б.Номинзул, Ш.Сайхантэс, Х.Отгонзаяа, Д.Наранцэцэг, Б.Хасар, Ц.Дорж нарын хөдөлмөр энэхүү номын хуудас бүрт шингэсэн юм. Та нартаа их баярлалаа. Ажил мэргэжлийн талаархи өргөн мэдлэгээрээ хүнд хэцүү орчуулгын ажлыг хуудас бүрт хөнгөвчилж өгч байсан, ямар ч ажлыг үнэн сэтгэлээсээ хайрладаг, мөнхийн сониуч бөгөөд ажилсаг аав Л.Цэдэвдамбадаа онцгой ихээр талархаж байна.

Түүнчлэн төслийн тодорхой хэсгүүдэд өөрийн хувь нэмрийг оруулсан Р.Энхтуяа, Ц.Цогбаяр, Б.Цолмонбаяр, Т.Нэргүй, Б.Навчаа, Н.Эрдэнэцэцэг, А.Чинзориг, С.Ганхуяг, Г.Төртогтох, М.Мөнхтуяа, н.Амаржаргал, Д.Сувдаа, Э.Солонго, Б.Хулан, М.Гэрэлмаа, Э.Намуунсайхан, О.Дөлгөөн, С.Ганхүү, Б.Уянга, Б.Золжаргал, Б.Лхагвадулам, Б.Байгаль, Б.Баттулга, Г.Лхагвазаяа, А.Амаржаргал, н.Гантуяа, Д.Долзодмаа, н.Мөнхдэлгэр, Б.Солонго, н.Ариунтуяа, Х.Бүжинлхам, Д.Батзул, Т.Энхцацрал, Б.Ариунзул, н.Жаргалмаа, Б.Эрдэнэчимэг, Б.Ган-Эрдэнэ, С.Намхайжанцан, н.Сувдаа, Б.Зул, Э.Гэрэлтуяа, Ч.Мөнх-эрдэнэ, Ц.Ихзаяа, Б.Энхнасан, Д.Батчимэг, М.Солонго нарт халуун талархал илэрхийлж ажил, сурлагад нь өндөр амжилт хүсье.

Энэхүү номонд рекламаа байршуулж төслийн явцад санхүүгийн туслалцаа үзүүлсэн сургууль, байгууллагуудад талархал илэрхийлж байна. Төслийн явцад Нутгийн Шийдэл сангийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахад гүн туслалцаа үзүүлсэн тус сангийн үүсгэн байгуулагч, дэд тэргүүн Жеффри Л. Фолт болон сангийн байнгын дэмжигч АНУ-ын иргэн Анн Алтман, Карен Котоске нарт гүн талархал илэрхийлье. Мөн төслийн явцад үнэлж баршгүй мэдээлэл хуваалцаж байсан ажил олгогч нар, үйлдвэрийн газрууд, тэдгээрийн хүний нөөцийн ажилтнууд, нарийн мэргэжлийн хүмүүс зэрэг энэ хуудаснаа нэрийг нь жагсааж үл барам олон түмэндээ чин сэтгэлээс талархаж байгаагаа уламжилъя.

Хуудас:   1   Нийт тоо: 1
ХОЛБОГДОХ НОМ
Сэтгэгдэл (Нийт: 0) Та энд дарж сэтгэгдлээ үлдээнэ үү.
Одоохондоо энд сэтгэгдэл байхгүй!
Сэтгэгдэл үлдээх     Найздаа илгээх
Өөрийн нэр:
Өөрийн нэр:
Өөрийн и-мэйл:
Найзын нэр:
Найзын и-мэйл:
 
Онч мэргэн үгс
Угтан баярлаж нээдэг, мэдлэгээ баяжуулаад хаадаг тийм номыг л сайн ном гэдэг.

Хорвоо дээр сайн ном олон байдаг ч, гагцхүү тэдгээрийг уншиж чадах тэр хүмүүсийн хувьд л сайн байх болно.

Америкийн зохиолч А.Олкотт
e-Consulting
1. Нүдний дасгал хараа сайжруулдаг
Бид өдөр тутам амжил болон гэртэй асар олон цагаар дэлгэц ширтэж цагийг өнгөрөөдөг. Энэ байдал нь та бидний нүдний харааг үлэмж хэмжээгээр муудтгадаг. ...
2. Хэрэгтэй л юмаа л уншъя
Ямар ч оюутан байсан хэрэгтэй хэрэггүй баахан л юм уншдаг. Тэр нь хойшдоо амьдралд хэр хэрэгтэй хэрэггүйг нь ч мэддэггүй зүгээр багш заагаад өгсөн л бол ...
3. Хүүхдээ уншуулж сургая
Эцэг эхүүд хүүхдэдээ хүнд хэцүү ойлгоход төвөгтэй зүйлс уншиж өгч хүүхдийнхээ унших хүслийг бууруулдаг. Харин хүүхдээ унших сонирхлыг нь төрүүлэх олон ...
Илүү »